Улаанбаатар 1c

М.Уранцэцэгийн амжилт гиннест бүртгэгдлээ

NPost.mn
2020-01-03 09:14

Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд Монгол Улсын жүдо бөхийн шилдэг тамирчин, дэлхийн аваргын иж бүрэн медальт, "Visa Team" баг, "Хүч" спорт хороо, Жи-Мобайл компанийн тамирчин МУГТ М.Уранцэцэг бүртгэгдлээ. 

Тэрбээр дэлхийн дээд амжилтад Олон улсын жүдо бөхийн холбооноос IJF-ээс зохион байгуулдаг IJF World Tour тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорчээ. М.Уранцэцэг 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн хооронд нийт 35 медаль буюу 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн амжилтаар  хамгийн олон медаль хүртсэн амжилтыг тэргүүлсэн аж. М.Уранцэцэг гавьяат  энэ сард жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Дараа нь 2020 оны хамгийн эхний Их дуулга тэмцээнд Францын Парис хотод зодоглоно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид