Улаанбаатар 1c

ВИДЕО МЭДЭЭ: 421.1 мянган иргэн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг

Д.ЦЭЦЭГ, Npost.mn
2020-01-06 18:53

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж шинэ оны босгон дээр ард түмэндээ мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа бөгөөд Улсын хэмжээн дэх дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байна. Түүнчлэн нийт тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 270.0-370.0 мянган төгрөг авдаг аж.

Мөн тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Тэд арилжааны банкнаас өрх гэрийн санхүүгийн хэрэгцээг хангах, хүүхдийн сургалтын зардлыг санхүүжүүлэх, бусад зээлийн өр, хүү төлбөрийг төлөх зорилгоор зээл авчээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид
NPost.mn Үндэсний шуудан
Зорчигчдын анхааралд