Улаанбаатар 1c

ОХУ-ын улстөрч В.Жириновский Улаан талбай дээр мөнгө, бэлэг тараажээ

Оросын улстөрч, Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновский өнгөрсөн ням гарагт Улаан тайлбай дээр ард иргэдэд мөнгө тараажээ. Тэрбээр мөнгөнөөс гадна  бэлэг дурсгалын зүйлс, мах, хүнсний бүтээгдэхүүн тараасан талаар “Риа Новости” агентлаг мэдээлж байна. Ийнхүү ард иргэдэд бэлэг тараасныхаа дараа В.Жириновский өөрийн инстаграмм хуудастаа “Москва үзэсгэлэнтэй сайхан харагдаж байна. Гудамжинд явж байгаа хүн бүр бүтэн жилийн турш азтай, одтой байг” гэжээ. Тэрбээр ямар учраас хүмүүст бэлэн мөнгө, бэлэг тараасан талаараа ямар нэгэн  тайлбар өгөөгүй байна. Өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч төдийлөн олон хүний санал аваагүй Жириновский үндсэрхэг үзэлтэн, популист улстөрч гэдгээрээ алдартай. Тэрбээр нийт зургаан удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан. Түүнчлэн түүний удирддаг Либерал ардчилсан нам сонгуулийн үеэр ард түмэнд бэлэг, чихэр, жимс тараадагаараа алдартай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид