Улаанбаатар 1c

Газрын тосны ханш 80 ам.долларт хүрэхэд ойрхон байгааг судлаачид онцолж байна

АНУ, Ираны хооронд үүсээд буй геополитикийн хурцадмал байдлын улмаас Ойрхи Дорнодын орнууд нефтийн олборлолтоо бууруулвал газрын тосны ханш баррель тутамдаа 80 ам.долларт хүрэхэд ойрхон байгааг эдийн засагчид онцолж байна. Брент маркийн газрын тосны ханш өнгөрсөн баасан гарагт 68.65 ам.доллар байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдээр 3.6 хувиар өсөж, 69.16 ам.доллар болсон. Харин өчигдрийн Лондон дахь арилжааны явцад энэ маркийн газрын тосны үнэ 70.16 долларт хүрээд буй. Брент маркийн газрын тосны баррелийн үнэ 70 ам.доллароос давсан хамгийн сүүлийн тохиолдол 2019 оны тавдугаар сард гарч байсан юм. Тухайн үед Персийн буланд газрын тосны хоёр танкер халдлагад өртөж, АНУ энэ хэрэгт Ираныг буруутгаж байснаас үүдэн үнэ нэмэгдэж байв.  Генерал Сулейманийн үхэл болон Иран АНУ-аас өшөө авахаар мэдэгдсэний дараа газрын тосны томоохон компани болох “Saudi Aramco”-ийн хувьцааны үнэ эрс унасан юм. Мөн АНУ, Ираны сөргөлдөөн хурцадвал дэлхийн ДНБ-ий үзүүлэлт 0.5 хувь болон түүнээс дээш хэмжээгээр буурч болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид