Улаанбаатар 1c

“Boeing 737-800” онгоцны зорчигчдын олонх нь иран оюутан байжээ

Украины агаарын тээврийн “Boeing 737-800” онгоц өчигдөр өглөө Ираны Тегеран хотын Имам Хомейнийн нэрэмжит олон улсын нисэх буудлаас хөөрч, удалгүй нийслэлээс баруун өмнө зүгт Паранд хотын ойролцоо осолдсон билээ. Онгоцонд зорчигч болон багийн гишүүн нийлсэн 176 хүн байжээ. Ослын улмаас бүх зорчигч амиа алдсан бөгөөд олонх нь өвлийн амралтаараа эх орондоо ирээд буцаж явсан  Украинд сурдаг иран оюутан аж.  Ираны Зам, тээврийн яамны хэвлэлийн төлөөлөгч Касем Биниаз онгоцны хөдөлгүүрт гал гарсны улмаас осолдсон байж болзошгүй гэх урьдчилсан таамаг байгаа талаар мэдээлжээ. Одоогоор  онгоцны хар хайрцгийг холбогдох байгууллага нь судалж байна. Онгоц Тегераны цагаар өглөөний 05.15 цагт нисэж, Украины нийслэл Киевд 13.45-д газардах ёстой байсан ч цаг орчим саатаж 06.12 цагт нисэх зурвас руу хөдөлжээ. “The Boeing 737-800” загварыг  дундын зайн нислэгт дэлхийн дахинд өргөнөөр ашигладаг, хос хөдөлгүүртэй тийрэлтэт онгоц юм. 1990-ээд оноос хэрэглээнд нэвтэрсэн уг онгоц “Boeing”-ийн нэлээд хуучин загварт тооцогддог. Энэ загварын “FlyDubai” агаарын тээврийн компанийн онгоц 2016 оны гуравдугаар сард  Оросын Ростов-на-Дону хотын нисэх онгоцны буудалд буух үеэрээ осолдож, 62 зорчигч амиа алдсан.  “Air India Express”  компанийн “The Boeing 737-800” онгоц 2010 онд буух үедээ осолдож, 150 хүн амиа алдаж байв.

эх сурвалж:https://www.aljazeera.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид