Улаанбаатар 1c

ДЭЛХИЙД ӨЧИГДӨР

Дэлхий:
NPost.mn
2020-01-10 13:04

Украин

Тус улсын  Дэд бүтцийн яамнаас Ираны нийслэл Тегеран хотод болсон Украины олон улсын агаарын тээврийн компанийн онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын жагсаалтыг нийтэлжээ. Жагсаалтыг тус яамны “Facebook” хуудсанд байрлуулсан бөгөөд осолдсон онгоцоор зорчиж явсан бүх хүнийг оруулсан байна. Гурван нисгэгч, зургаан үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй нисэх багийн  дөрөв нь эмэгтэй,  тав нь эрэгтэй байжээ. Амиа алдсан зорчигчийн  дотор Ираны 82, Канадын 63, Украины хоёр иргэн, онгоцны багийн есөн гишүүн, Шведийн 10, Афганистаны дөрөв, Герман болон Их Британийн гурван иргэн байжээ. Амиа алдсан Ираны иргэний олонх нь Украинд сурдаг оюутнууд байсан бөгөөд өвлийн амралтаараа нутагтаа ирээд буцаж байсан аж.

Их Британи

See the source image

Хунтайж Харри болон түүний гэргий, Америкийн жүжигчин Меган Маркл нар хатан хааны гэр бүлтэй холбоотой үндсэн үүргээс татгалзаж, санхүүгийн хувьд хараат бус байх шийдвэр гаргаснаа “Instagram” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. “Олон сарын турш ярилцаж, зөвлөлдсөний эцэст бид хатан хааны гэр бүлийн гишүүний үүргийг гүйцэтгэхээс татгалзаж, санхүүгийн хувьд бие даахаар төлөвлөж байна. Гэхдээ бид эрхэмсэг хатан хааныг хүндэлж, дэмжсээр байх болно” гэж Сассексийн гүн болон гүнгийн авхай мэдэгдсэн байна. Тэд өнгөрсөн Зул сарын баяр болон шинэ  жилийг  хатан хааны гэр бүлтэй бус Канадад тэмдэглэн өнгөрүүлсэн юм.  Түүнчлэн олны анхаарлын төвд байнга байх нь хэцүү байгаа тухайгаа тэд өмнө нь нэг бус удаа ярьж байсан билээ.

ОХУ

Тус улсын Олон нийтийн танхимаас Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт кибер аюулгүй байдлыг хангах талаар хичээл оруулах санал гаргасныг Боловсролын яам нь дэмжжээ. ОХУ-ын Олон нийтийн танхим нь 2005 онд байгуулагдсан,  нийгмийн олон анги давхаргыг хамардаг байгууллага юм. Гишүүд нь цалин авдаггүй бөгөөд иргэдэд тулгарч буй болон зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай чухал асуудлыг олж,  шийдвэр гаргах байгууллагад нь санал оруулах нь тус байгууллагын үүрэг аж.    

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид