Улаанбаатар 1c

Эмэгтэйчүүдийн эмч нар Япон Улсыг зорилоо

NPost.mn
2020-01-13 10:20

Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар нэг сарын сургалтад хамрагдахаар өчигдөр Япон Улсыг зорилоо. Энэ удаад Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Хэнтий аймгийн эмч нар  “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Принаталь тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах төсөл”-ийн сургалтад хамрагдаж байгаа нь энэ юм. Сургалтын үр дүнд Япон Улсын амаржих эмнэлгийн туршлага, дэвшилтэд технологийг Монголд нэвтрүүлэх зорилготой юм. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл “Эх, нялхсын эндэгдэл сүүлийн жилүүдэд буураагүй ч, 2019 онд 0-5 насны хүүхдийн эндэгдэл нэг хувь, эхийн эндэгдэл 4.1 хувиар буурлаа. Аймаг, сумдад эх, нярайн эндэгдэл  нэлээд өндөр байдаг. Тиймээс орон  нутгийн эмч нарыг энэхүү сургалтад хамруулахыг зорилоо” хэмээв. Сургалтын зардлыг Эрүүл мэндийн яам, “Жайка” олон улсын байгууллага хамтран шийдэх юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид