Улаанбаатар 1c

1990 оны бараан өдрүүдийг эргэн сөхнө

NPost.mn
2020-01-14 11:33

“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагвын найруулж, продюсероор нь ажилласан “1990 он” уран сайхны кино энэ сарын 24-нд “Өргөө” кино театрын дэлгэцнээ нээлтээ хийх гэж байна. Киноны гол дүрд жүжигчин Д.Лхагва, дуучин А.Хишигдалай нар тоглосон бөгөөд 1990 оны бараан өдрүүдийн тухай өгүүлнэ. 
...1990 он. Монголд ардчилсан хувьсгал ялж, нийгэм өөрчлөгдөнө. Бүх зүйл  орвонгоороо эргэж дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм харагдахаа болив. Хүмүүс байнгын хэрэглээ болох талх, махаа картаар авч, нийгмийн өөрчлөлтийг даган барууны соёл Монголд нэвтэрч эхэлнэ. Яаж ийгээд амьдрах ёстой. Ган-Эрдэнэ, Амгаланбаяр, Тулга гурван найз гэр бүлээ тэжээж, хоосон тарчиг амьдралаа өөрчлөхийн төлөө хатуу, ширүүн бүхнийг сөрнө.... 
Адал явдалт төрлийн энэхүү кино 105 минут үргэлжлэх аж. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид