Улаанбаатар 1c

ВИДЕО МЭДЭЭ: Голын мөс цөмөрч, 100 бог мал живжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг, Урандөш багийн Хүрэн шугуй гэдэг газарт малчин В-гийн 100 орчим бог мал мөс цөмөрсний улмаас голд живжээ. Тодруулбал, Дэлгэрмөрөн голын мөсөн дээгүүр мал тууж явсан 30 гаруй хонь, 60 гаруй ямаа мөс цөмөрсний улмаас усанд живсэн гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын албанд ирж, Мэргэжлийн хяналтын газартай хамтарсан 22 алба хаагч долоон цаг гаруй ажилласаны дүнд малын сэг зэмүүдийг уснаас гарган булж, утсгасан байна.

Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн гурав дахь удаагаа осол гарсан нь энэ аж. Өмнө нь Туул голын мөс цөмөрч, гурван автомашин живсэн байдаг. Энэ жилийн хувьд цаг агаар дулаан, гол нуурын мөс нимгэн байгаа учраас мөс цөмрөх эрсдэл их байгааг Онцгой байдлын алба, Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Тиймээс хэдхэн км зам товчлохын тулд мөсөн дээгүүр явж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг иргэддээ анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин
    Дэлгэрмөрөн дээгүүр мал тууж явсан 30 хонь мөс цөмрөөд !!!! ..ха ха ха... туугдаж явсан мал нь яасан бэ, цөмөрхий рүү ороогүй юу. сэтгүүлч ээ. Утга найруулгаа сайн нягталж байгаач
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
Нийтлэлчид