Улаанбаатар 1c

Энэтхэг болон Орос Улс, Монголоос коксжих нүүрс авна

Энэтхэг Улсыг коксжих нүүрсний  хувьд цөөн хэдэн орноос хамааралтай байдгийг бууруулахын тулд  Монгол болон ОХУ-тай импортын хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа талаар тус улсын Газрын тосны сайд Дхармендра Прадхан мэдэгджээ.  Тус улс 2030-2031 онд 300 сая тонн ган үйлдвэрлэхээр төлөвлөсөн тул гангийн үйлдвэрлэлийн түүхий эд болох коксжих нүүрсийг боломжийн үнээр импортлох боломж хайж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэг Улс Оросын "Восточный" боомтоор дамжуулан нүүрс импортлох хувилбарыг судалж үзэж байгаа гэнэ. Түүнчлэн Оросын эрх баригчидтай хэлэлцээр эхлүүлсэн бөгөөд коксжих нүүрсний тал дээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.  “Bloomberg Intelligence”-ийн тооцоогоор Энэтхэгийн коксжих нүүрсний импорт 2022 он гэхэд 20 сая тонноор нэмэгдэж, 80 сая тонн болох төлөвтэй байгаа аж.

https://economictimes.indiatimes.com/news/economy/foreign-trade/govt-to-help-firms-making-import-substitute-products-nitin-gadkari/articleshow/73216464.cms

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид