Улаанбаатар 1c

“Coca-Cola” компани хамгийн том зах зээлээр БНХАУ-ыг нэрлэжээ

“Coca-Cola” компанийн БНХАУ, Монгол, БНСУ-ыг хариуцсан тэргүүн  Курт Фергюсон  Хятадын Худалдааны танхимын 15 жилийн ойн үеэр хэлсэн үгэндээ Хятадыг ирээдүйд тус компанийн хамгийн том зах зээл болох төлөвтэй байгааг онцолжээ. Тус компанийн Хятад дахь борлуулалт 2008 оноос хойш тогтмол өсөж,  одоогоор дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа аж. 1979 онд Хятадын зах зээлд нэвтэрсэн “Coca-Cola” компани Шанхайд судалгааны төв ашиглалтад оруулаад байгаа бөгөөд тус улсад нийт 47 үйлдвэртэй. Түүнчлэн ажилтнуудынх нь тоо 47 мянгад хүрээд байгаа юм. “Coca-Cola”-гийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 18 орчим хувь нь АНУ-ын зах зээлд борлогддог бол 31 орчим хувийг нь  Япон, Өмнөд Солонгос, Хятад,  Бразилд худалдаалдаг байна.

Эх сурвалж: http://www.globaltimes.cn/content/1176475.shtml

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид