Улаанбаатар 1c

FIBA-аас Д.Дэлгэрням, Э.Чимэддолгор нарыг Монголын шилдэг тоглогчоор нэрлэлээ

NPost.mn
2020-01-15 10:53

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос (FIBA) улс бүрийн 3х3 сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдыг нэрлэжээ. Тэр дунд Монголын эрэгтэй шигшээ багаас Д.Дэлгэрням, эмэгтэй шигшээ багаас Э.Чимэддолгор нарыг шилдэг нь хэмээн онцолсон байна. FIBA-аас Латвийн шигшээ багийн Наурис Мизис, Францын Лаетитиа Гуапо нарыг дэлхийн шилдгээр нэрлэсэн ба улс бүрийн 3х3 сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдыг эрэгтэй болон эмэгтэй шигшээ багаар ялган жагсаасан байна. Ташрамд дурдахад, Одоогоор 3х3 сагсан бөмбөгөөр Токиогийн олимпод оролцох эрхээ Серби, Орос, Хятад, Японы эрэгтэй, Орос Хятад Монгол Румыны эмэгтэй баг аваад буй билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид
NPost.mn Үндэсний шуудан
Зорчигчдын анхааралд