Улаанбаатар 1c

Залуусын дунд хамгийн алдартай нь Пост Малоне, Билли Эйлиш, Ариана Гранде

“Spotify” дэлхийн улс орнуудын залуус юу сонсож буй талаар судалгаа явуулжээ. Ингээд дэлхийн залуусын сонсож буй хамтлаг,  дуучид,  подкастыг хүргэе.

6.5 тэрбум хүний дунд явуул­сан судалгаагаар хамгийн олон сонсогчтой дуучнаар Пост Малоне тодорчээ. Дуу хөгжмийн ертөнц дэх хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болох “MTV video music awards” –ын 2018 оны  “Оны шилдэг дуу” төрөлд реппер Пост Малоне “Rockstar” дуугаараа шалгарч байсан. Ёслолын үеэр реппер Пост Малоне домогт “Аэросмит” хамтлагтай хамтран бүх цаг үеийн хит дууны жагсаалтыг тэргүүлдэг “Dream on”-ыг дуулсан нь үзэгчдэд хамгийн их таалагдсан үзүүлбэр байв. Пост Малонегийн араас 17 настай дуучин, ая зохиогч Билли Эйлиш бичигдэж байна. Инстраграмд  бараг 16 сая дагагчтай, уран бүтээлүүд нь “Spotify” стриминг дээр нэг тэрбум хандалт авч, тоглолтуудынх нь тасалбар үргэлж “sold-out” гэсэн бичигтэй байдаг түүнийг үе тэнгийнхэн нь төдийгүй насанд хүрэгчид  дэлхийн хэмжээний одууд хүртэл шимтэн сонсох болжээ. “Spotify”-гийн жагсаалтын гуравдугаарт, Ариана Гранде оржээ. Түүний “7 rings” дууг өнгөрсөн жил залуус хамгийн олон удаа сонссон байна. Жагсаалтын дөрөвдүгээрт, Эд Ширан, тавдугаарт, Bad Bunny нар багтжээ. Bad Bunny-гийн хувьд  трап чиглэлээр уран бүтээлээ туурвидаг реппэр гэдгээрээ алдартай.

Хамгийн их борлуулалттай цомог (2019 оны байдлаар)

1. “WHEN WE ALL FALL ASLEEP, WHERE DO WE GO”- Билли Эйлиш
2. “Hollywood’s Bleeding”-Пост Малоне
3. “Thank u, next”-Ариана Гранде
4. “Collaborations Project”-Эд Ширан
5. “Shawn Mendes”-Шон Мендес

Залуусын сонсох дуртай подкастууд

Подкаст сонсогчдын тоо  өнгөрсөн жилийнхээс нэлээд өндөр хувиар өсчээ. Түүнчлэн залуусын подкаст сонсох хугацаа 39 хувиар уртассан байна. Рори, Мал нарын хөтлөн явуулдаг “Жоригийн гэнэтийн явдал” подкаст залуусын дунд хамгийн алдартай нь  аж. 

Үүнд:
1.    “The Joe Sudden”
2.     “Gemischtes Hack”
3.    “Fest & Flauschig”
4.    “Serial Killers”
5.    “Herrengedeck”

Хамгийн олон сонсогчтой таван хамтлаг

Залуусын сонсох хамгийн дуртай хамтлагаар Өмнөд Солонгосын BTS-ыг “Spotify” шалгарчээ. 2017 оноос  сонсогчдыг байлдан дагуулсан уг хамтлаг  өдгөө дэлхийн даяар алдартай болоод буй. Түүнчлэн алдарт  “Битлз” залуусын сонсох дуртай хамтлагаар мөн нэрлэгджээ. Үүнээс гадна сүүлийн үед Америкт маш амжилттай яваа хамтлаг болох “Jonas Brothers” “Spotify”-гийн жагсаалтад багтсан байна. Тус хамтлаг бүрэн хэмжээний “Happiness Begins”  цомог өнгөрсөн зургадугаар сард гаргасан нь “Billboard”-ыг хэдэн долоо хоногийн турш тэргүүлсэн. Түүнчлэн залуусын хамгийн их сонсдог хамтлагийн жагсаалтад “Backstreet Boys”, “One Direction” нар багтаж байна.


https://newsroom.spotify.com/2019-12-03/the-top-songs-artists-playlists-and-podcasts-of-2019-and-the-last-decade/
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид
NPost.mn Үндэсний шуудан
Зорчигчдын анхааралд