Улаанбаатар 1c

Хөгжимчин Б.Чинбатын эмчилгээнд Засгийн газраас арван сая төгрөг олгохоор боллоо

Niciton-н зураг.

"Никитон" хамтлагийн хөгжимчин, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат БНСУ-д элэг солиулах мэс засалд орж, одоогоор хагалгааны дараах эмчилгээ хийлгэж байгаа. Түүний эмчилгээний зардалд зориулж урлаг соёлынхон болон фэнүүд нь хандивын аяныг орон даяар өрнүүлж эхэлсэн. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ. Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөг олгохоор болсон байна. Ингэснээр түүний эмчилгээний зардалд нийт 15 сая төгрөгийн мөнгөн тусламжийг төрийн зүгээс үзүүлэхээр боллоо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин
    баяр хүргэе ЗГ таа
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
Нийтлэлчид
NPost.mn Үндэсний шуудан
Зорчигчдын анхааралд