Улаанбаатар 1c

Монгол жолооч нар 16 улс руу тээвэрлэлт хийхээр болов

ачаа тээврийн компани-н зурган илэрц"

Зам, тээврийн хөгжлийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, монгол жолооч нар 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болсоныг дуулгалаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын тээвэрчид ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Украин, БНАСАУ, Беларусь, Латви, Унгар, Турк, Литва, Польш, Герман, Чех, Гүрж, Словак зэрэг нийт 16 улс руу тээвэрлэлт хийх үүд нээгджээ. Түүгээр зогсохгүй “Монтранс авто” ХХК эхний туршилтыг амжилттай хийсэн байна.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпалам хэлэхдээ "Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ээр Азийн авто замын сүлжээний АН-3 буюу ОХУ-ын Улаан-Үд хотоос Улаанбаатар хотоор дамжин БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл, АН-4 буюу ОХУ-ын Новосибирск хотоос Баян-Өлгий, Ховд аймгаар дамжин БНХАУ-ын Хонгираф хилийн боомт хүртэл тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Азийн авто замын сүлжээнд холбогдсон Монгол Улсын хоёр замаар улс хоорондын дамжин өнгөрөх тээвэрлэлтийг монгол тээвэрчид гүйцэтгэх боломж хангагдлаа" гэсэн юм.

Баруун талын коридорын дагуух тээвэрлэлтийг 2020 оны сүүлээр эхлүүлэхээр ажиллаж байна. 

Тээвэрлэлт гүйцэтгэх ААН-д тавих шаардлагын хувьд:

  • БНХАУ-ын нутаг дэвсгэрт тавигдаж буй шаардлагын дагуу Евро-4 болон түүнээс дээш экологийн стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч нар уг хэлэлцээрийн хүрээнд тээвэрлэлт гүйцэтгэх бүрэн боломжтой.
  • Тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг "Авто тээврийн үндэсний төв’” ТӨҮГ-т хандан авна. Үүнээс гадна Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс олон улсын худалдаа тээврийг хөнгөвчлөх үүднээс Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай БНХАУ-ын Тээврийн яамтай байгуулсан Протоколыг 2019 онд шинэчлэн байгуулсан.
  • Уг шинэчилсэн протоколоор Монгол эсхүл Хятадын тээвэрчид өөрийн тээврийн хэрэгслээр Монгол Улс, БНХАУ-д болон гуравдагч улсад бүртгэлтэй хагас чиргүүлээр Монгол-Хятадын хооронд тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн байх хэрэгтэй аж.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin
    Ашиглаж чаддаг бол сайхан л боломж байна Манайхан одоо иймэрхүү гарцуудыг харж сураасай
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
Нийтлэлчид