Улаанбаатар 1c

ВИДЕО МЭДЭЭ: Уутандаа 25 кг байх ёстой сайжруулсан түлш жиндээ хүрэхгүй байна

Нийслэлчүүд сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхлээд даруй хоёр сар хагасын хугацааг үдэж байна. Энэ хугацаанд иргэд угаартсан, зуух пийшин дэлбэрсэн, үнс ихтэй, нунтаг, олдоц муутай гэхчилэн шүүмжиллүүд тасарсангүй. Гэхдээ утаа эрс багассан эерэг үр дүнтэй байгаа. Тэгвэл сүүлийн үед сайжруулсан шахмал түлшнүүдийн савлагаа жиндээ хүрэхгүй байна гэх гомдол иргэдээс гарах боллоо. Тодруулбал уутандаа 25 кг байх ёстой сайжруулсан түлш 500 граммаас 2 кг хүртэл дутуу савлагаатай байна гэсэн гомдол гарч байгаа юм. “Үндэсний шуудан”-гийн сурвалжлах баг долоон буудалд байрлах мод,сайжруулсан түлшний цэгт очиж, савлаж бэлтгэсэн нүүрснүүд хэмжээндээ хүрч буй эсэхийг тодрууллаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид