Улаанбаатар 1c

ВИДЕО МЭДЭЭ: Үүрийн 05:30 цагт гарсан зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдлаа

Өнөөдөр өглөөний 05:30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Их Монголын гудамжинд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, "Mercedes Benz G-500" маркийн автомашин "Toyota Premio" маркийн автомашинтай мөргөлдөж, нэг хүн газар дээрээ нас барсан байна. Уг ослын шалтгааныг тогтоохоор тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэс ажиллаж байна.

Замын хөдөлгөөний ачаалал бага байдаг шөнийн цагаар хөдөлгөөн доролцож буй жолооч нар замын хөдөлгөөний дүрэм, заалт зөрчих, хурдхэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, тэмдэг тэмдэглэгээ, гэрэл дохио зөрчих зөрчил гаргасаар байгаагын нэг том жишээ нь энэ болж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид
NPost.mn Үндэсний шуудан
Зорчигчдын анхааралд