Улаанбаатар 1c

ХДХВ, ДОХ, сүрьеэгээс сэргийлэх төсөл боловсруулж байна

Монгол Улс Баруун бүсийн номхон далайн 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөр дөрөвдүгээр байранд ордог ба 100,000 хүн ам тутмын 428 нь сүрьеэгээр өвчилсөн байна. Сүрьеэтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөр бол Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл юм.


Глобаль сан нь 17 жилийн турш ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр дэлхийн улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Тус сангийн дэмжлэгтэй сүрьеэгээс сэргийлэх төсөл Монгол улсад 2003 оноос эхлэн хэрэгжиж  ирсэн ба одоогийн хэрэгжиж байгаа төсөл 2020 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.


Монгол улс цаашид төсөл хэрэгжүүлэх орны тоонд багтсан бөгөөд  Глобаль сангаас хувиарилсан санхүүжилтийн хүрээнд 2021-2023 онд хэрэгжүүлэх төсөл боловсруулах бэлтгэл ажил эхлээд байна. Төсөл боловсруулах ажлын хүрээнд 2021-2023 онд хэрэгжүүлэх төслийн чиглэлийг тодорхойлох, өргөн барих төслийн эхийг хэлэлцүүлэх зорилгоор сүрьеэгээс сэргийлэх арга хэмжээнд хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж байна.
Энэхүү уулзалтанд хамтрагч байгууллагуудын төлөөлөл 100 хүн оролцож, үндэсний хэмжээнд 2021-2023 онд сүрьеэгээс сэргийлэх чиглэлээр Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх төсөлд тусгах арга хэмжээ, нэн тэргүүнд шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлоход санал солилцлоо.


Төслийг 2020 оны гуравдугаар сарын 23-нд Глобаль санд өргөн барих юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид