Улаанбаатар 1c

Т.Амарзаяа, Х.Угтахбаяр нар Бүх Хятадын аваргаас мөнгөн медаль хүртэв

Спорт:
NPost.mn
2020-01-20 10:51

БНХАУ-д болсон пауэрлифтингийн Бүх Хятадын аварга буюу “Beast limit powerlifting” тэмцээнд Монголоос фитнессийн төхөөрөмж үйлдвэрлэгч “PW Fitness” компанийн нэр дээр хоёр тамирчин өрсөлдөж, хоёулаа мөнгөн медаль хүртлээ. Зургаа дахь удаагаа болсон уг тэмцээнийг  -85, +85, +105 гэсэн гурван жингийн ангиллаар зохион байгуулсан юм.
“Beast limit powerlifting”-ийн +85 кг-д 35 тамирчин өрсөлдсөнөөс ХХЕГ хилийн 0208-р тусгай салбар, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Амарзаяа нийлбэр дүнгээр 790 кг өргөж, Бүх Хятадын дэд аварга болов. Мөн +105 кг-ийн жинд хүч сорьсон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, “Даншиг” группын тамирчин Х.Угтахбаяр нийлбэр дүнгээр 937.5 кг өргөж, мөнгөн медаль хүртсэн бөгөөд энэ амжилтаараа Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн байна. Тэрбээр өмнө нь эл амжилтыг 922.5 кг-аар эзэмшиж байсан юм.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид