Улаанбаатар 1c

BTS хамтлаг “Starbucks” брэндтэй хамтран бүтээгдэхүүн гаргажээ

Дэлхий дахинд кпоп урсгалын томоохон төлөөлөл хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хөвгүүдийн хамтлаг BTS “Starbucks” брэндтэй хамтран бүтээгдэхүүн гаргахаар болжээ. Хамтлагийн албан ёсны лого бүхий “Be The Brightest Stars” нэртэй бүтээгдэхүүний цуглуулгад хоёр шилэн аяга, iPad болон Laptop-ний даавуун гэр, түлхүүрийн оосор зэрэг багтаж буй аж. BTS-ийхэнд зориулсан уг бүтээгдэхүүнийг нил ягаан өнгөөр гаргаж байгаа гэж эх сурвалж мэдээлсэн. Хүүхэд, залуусын сонирхлыг татах нь тодорхой уг бүтээгдэхүүнүүд маргаашнаас ирэх сарын 6-ныг хүртэл БНСУ дахь “Starbucks”-ийн сүлжээгээр худалдаалагдах юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Энхцэцэг
    woow gaihaltai❤️mundag🥰
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
Нийтлэлчид