Улаанбаатар 1c

ВИДЕО: Цахим тоглоомын донтолт хүүхдүүдийг гэмт хэрэгтэн болгож байна

Эрдэм номдоо шамдаж, ээж аавынхаа хайранд эрхэлж явах насны багачууд “буруу замаар будаа тээж”, санаанд оромгүй гэмт хэрэг үйлдсэн мэдээллүүд чих дэлссээр.

Хүүхдүүд хэсэг бүлгээрээ хулгай хийж, харанхуй гудамжинд хөгшид, хүүхэд, халамцуу иргэний халаасыг сэгсэрч, архи, хар тамхинд мансуурах болсон нь байдаг л үзэгдэл мэт дасал боллоо. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд өнгөрөгч 2019 онд 17 хүртэлх насны 787 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст л гэхэд  89 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн гэж бүртгэгдэж, тэдний дийлэнх нь орон байрны хулгай, бүлэглэсэн дээрмийн хэрэгт холбогдсон байна.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид