Улаанбаатар 1c

ВИДЕО: Хотын төвд хуурамч оффистой залилагчид олширчээ

Иргэн Б харь оронд нойр, хоолоо умартан 15 жил хөдөлмөрлөж байж хадгалсан 400 сая төгрөгөө өвөртлөн эх орондоо иржээ.  Цуглуулсан энэ мөнгөөрөө хувийн бизнес эрхэлж, нутагтаа  нуруу  тэнэгэр амьдрах ганц хүсэл түүнд байлаа. Их мөнгөтэй ирсэнд нь ч тэр үү удаан уулзаагүйдээ ч тэр үү хамаатных нь дүү түүнд илүү элгэмсэг хандаж байж. Харь оронд олон жил амьдарсан, монголын нийгмээс бага зэрэг төсөөрсөн иргэн Б төрснөөс өөрцгүй дүүдээ бизнест нь хань болно гэж итгэл хүлээлгэж байв. Нэг өдөр  өнөөх итгэлт дүү нь 400 сая төгрөгийг нь мөнгө хүүлэлтэнд оруулж, сард 20 саяаар өсгөх ашигтай санал тавьж, иргэн Б ч зөвшөөрөв. Харамсалтай нь иргэн Б мөнгө ч үгүй, дүү ч үгүй хоцорч, цагдаагийн байгууллагын үүд сахих ажилтай болжээ.  Энэ бол залилангийн хэргийн наад захын жишээ. Сүүлийн жилүүдэд бусдын эд хөрөнгөнд шунаж, залилан мэхлэх замаар байгаа бүхнийг нь сэгсэрсэн гэмт хэргүүд огцом нэмэгдэж байна. Тодруулбал, нийслэлийн СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст  л гэхэд 2019 онд 833 удаагийн залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь тус хэлтэст бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 27 хувийг эзэлж байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Ямар ч үёд хүнд мөнгө бүү өг
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Халтар хөдөөнийхөнд
    Хот бол Сумийн төв чинь биш....хөдөө царайлсан халтаруудаа...олон хүн дахин таарахгүй гэж бодолтгүй...камер болон бичлэг хийдэг төхөөрөөмж зөндөө б.а..бүр нэг Элбэгээ шигээ заваан халтайсан бохир бөөсний уурхайнууд
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Гүн
    Ядуу бгаатай чинь холбоотой малнууд минь! Нийгмээ гэгээрүүл оймс гуталнаас дээш сэтгэдэг бол! Хахаха
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Отгоо
    Хуулиа чангалах хэрэгтэй.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • 1234
    zalilan hiij bgaa humuust yaliin hemjeeg nemj hariutslaga uuruulj changalahgui bol niigem dayaraa zalilagchid boloh ni bainashuu anhaaraldaa avahgui bol bolhoo bailaa
    2020 оны 01 сарын 30 | Хариулах
  • 1206
    Залилан хийсэн хүнд хүлээлгэх ялыг нь хуулиар улам хөнгөлж өгөөд байхаар чинь энэ хэрэг их гарна шүү дээ
    2020 оны 01 сарын 21 | Хариулах
  • zochin
    Maxwill гээд луйварчингууд бас л оффистой бсан
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Одбаяр
    Ятгах тусам нягтал
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
Нийтлэлчид