Улаанбаатар 1c

ВИДЕО: "Бид казино тоглоогүй, хууль судлах хүрээнд сонирхсон"

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн казино тоглосон гэх мэдээллийн хариу болгож Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр, “УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Австрали дахь Элчин сайд н.Чулуунхүү бид дөрөв казиногийн үйл ажиллагаатай танилцъя гэж орсон. Олон хүн бужигнасан том танхим байсан.  УИХ дээр Ш.Раднаасэд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч, казиногийн тухай хуулийг боловсруулах, санал дүгнэлт бэлтгэх ажлыг хийж байгаа. Энэ парламентад багтаагаад казиногийн хуулийг ярьчихмаар байна. Тэр үед тодорхой хэмжээний ойлголттой болчихвол зүгээр гэж бодоод л казинод орсон. Түүнээс биш бид тоглох гэж ороогүй” гэсэн юм. Түүний тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид
NPost.mn Үндэсний шуудан
Зорчигчдын анхааралд