Улаанбаатар 1c

ВИДЕО: “Тод Каннам” эмнэлгийн өөх соруулах мэс засалд орж, нас барсан эмэгтэйн гэр бүл мэдээлэл хийв

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Каннам” арьс гоо заслын эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр 29 настай эмэгтэй нас барсан хэрэг гарсан билээ. Тэгвэл талийгаачийн ар гэрийхэн болон өмгөөлөгч Л.Баасанжав хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хэргийг эргэн сөхвөл, Орхон аймгийн иргэн О нь “Тод Каннам” арьс гоо заслын эмнэлэгт өөх соруулах мэс ажилбарт орсон бөгөөд хагалгааны үеэр талийгаачийн зүрх зогсож, яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт хүргэгдсэн боловч дөрөвдүгээр сарын 1-ний өдөр амьсгал хураасан юм.

Талийгаачийн ар гэрийнхний зүгээс уг хэрэгт “Тод каннам” эмнэлгийн эмч, удирдлагуудыг буруутгаж байгаа бөгөөд талийгаачийн оршуулгын зардал, сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр зэргийг тус эмнэлгээс нэхэмжилсэн байгаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид