Улаанбаатар 1c

Короновирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны улмаас амиа алдсан хүний тоо дөрөв болов

БНХАУ-ын Ухань хотод шинэ төрлийн “2019-nCoV” короновирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны улмаас дахин нэг хүн нас баржээ.  Ухань хотын эрүүл мэндийн хорооны албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, нас барсан дөрөв дэх өвчтөн 89 настай эрэгтэй бөгөөд түүнд нэгдүгээр сарын 13-нд шинэ вирусний халдварын шинж тэмдэг илэрсэн аж. Уг эрэгтэй тав хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 18-нд биеийнх нь байдал маш хүнд эмнэлэгт хүргэгдэж, нэгдүгээр сарын 19-нд орон нутгийн цагаар 23 цаг 39 минутад нас баржээ. Одоогоор Ухань хотын эмнэлэгт шинэ төрлийн коронавирус илсэрсэн 169 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 35-ынх нь биеийн байдал хүнд байна гэж хотын Эрүүл мэндийн хороо мэдээлэв. Шинэ төрлийн вирус нь хүнээс хүнд халдварладаг болохыг БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хороо даваа гарагт нотолсон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шуурхай ажлын хэсэг маргааш Женев хотноо хуралдаж, шинэ төрлийн титэм вирусийн халдвартай холбогдуулан олон улсын хэмжээний онц байдал зарлах эсэхийг хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.

61 эмнэлэг энэ вирусээр халдварласан байж болзошгүй өвчтөнүүдийг хүлээн авч байна.

Үл мэдэгдэх вирусийн халдвар сүүлийн хэдхэн хоногт эрчимтэй тархаж буйтай холбогдуулан Ухань хотод энэ вирусээр халдварласан өвчтөнүүдэд зориулан есөн тусгай эмнэлэг байгуулжээ. Үүний зэрэгцээ тус хотын 61 эмнэлэг энэ вирусээр халдварласан байж болзошгүй өвчтөнүүдийг хүлээн авч байна. 11 сая хүн амтай Ухань хот нь тээврийн зангилаа хот бөгөөд Хятадын Цагаан сараар тус хотоос Хятадын бусад хот руу чиглэсэн нийт 2131 нислэг, олон улсын 205 нислэг хуваарьтай.

https://edition.cnn.com/2020/01/19/asia/china-coronavirus-spike-intl-hnk/index.html

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид