Улаанбаатар 1c

ВИДЕО: Төрсний гэрчилгээгээ авч амжаагүй нярай галд эндсэн харамсалтай хэрэг гарчээ

Нэг айлын таван хүн гэртэйгээ шатаж, нас барсан харамсалтай үйл явдал гарчээ.  Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд иргэн Д-гийн таван ханатай гэр шатаж, галд тус дүүргийн харьяат иргэн 57 настай Э (эрэгтэй), 34 настай Д (эрэгтэй), 31 настай О (эмэгтэй), 10 настай С, төрсний гэрчилгээгээ ч авч амжаагүй нярай амиа алджээ.

Галын дуудлага нэгдүгээр сарын 21-нд буюу өчигдөр үүрийн 05 цаг 54 минутанд ОБГ-т иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 17 км замыг туулан 06 цаг 12 минутанд  очсон байна. Улмаар 30 минут ажилласны эцэст галыг унтраасан ч гэр бүлийн таван гишүүний амийг аварч чадаагүй аж. 

Уг хэргийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд гал ямар шалтгаанаар гарсан нь хараахан тогтоогдоогүй байна.  Ташрамд дурдахад, 2018 онд мөн СХД-ийн тавдугаар хороонд гэр шатаж, гэр бүлийн таван хүн амиа алдаж байсан удаатай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид