Улаанбаатар 1c

Трампыг огцруулах эсэх асуудлаар Сенатын танхим хуралдлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад импичмент зарлаж огцруулах эсэх асуудлаарх мэтгэлцээн өчигдөр Конгрессын дээд  танхимд боллоо. Сенатын танхимд болсон шүүх хуралдааны үеэр Ерөнхийлөгч Трампыг буруутгаж байгаа Төлөөлөгчдийн танхимын гишүүд болон түүнийг өмгөөлөгчдөд байр сууриа илэрхийлэх 24  цагийн хугацаа олгож байгаа юм. Энэ саналыг Сенат дахь Бүгд найрамдах намын  бүлгийн дарга Митч Макконелл  импичментын  асуудлыг хэлэлцэх дараалал  бүхий тогтоолын төсөлд оруулсан. Талуудад 24 цагийн хугацаа  олгосон учир хуралдаан хоёр өдөр үргэлжлэхээр байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг улс төрийн ашиг сонирхлын үүднээс Украины Засгийн газарт дарамт үзүүлснээс гадна Конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэх хоёр үндэслэлээр буруутгаж байгаа. 

Түүнчлэн мэтгэлцээний дараа хоёр талын төлөөлөл Сенатын гишүүдийн асуултад хариулна. Харин дараа нь гэрчүүдийг дуудаж мэдүүлэг авах шаардлагатай эсэхээ шийдэх юм. Хэрэв гэрч дуудах шаардлагагүй гэж үзвэл Төлөөлөгчдийн танхимаас  өргөн  барьсан  төлөвлөгөөний дагуу санал хураалт явуулах юм байна. Тодруулбал, Ерөнхийлөгч Трамп албан тушаалаа урвуулан ашигласан, Конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд  саад учруулсан  эсэхэд  буруутай эсэхэд Сенатын  гишүүд тус тусдаа хариулт өгөх юм.

Сенатын 100 гишүүний 67 нь Ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжсэн санал өгсөн тохиолдолд Трамп огцорно. Одоогоор 100 сенатчийн 53 нь Бүгд найрамдах намаас  сонгогдсон учраас Трампыг огцруулахын тулд Ардчилсан намынханд БНН-ын 20, АН-ын 45 сенатч, хоёр бие даасан гишүүний дэмжлэг хэрэгтэй болно гэсэн үг. Гэхдээ  үйл явц ийм байдлаар өрнөх магадлал бага байгааг Виржиниа мужийн Ричмондын их сургуулийн профессор Карл Тобайас онцолж байна. АНУ-ын түүхэнд импичментийн асуудалд холбогдсон хоёр Ерөнхийлөгч байдаг. Тухайлбал,  Эндрю Жонсон (1868 он), Билл Клинтон (1998 он) нар бөгөөд Сенат тэднийг гэм буруугүй гэж үзсэн билээ. Харин одоо Ардчилсан намынхны хувьд, сонгууль дөхөж  байгаа энэ үед одоогийн Ерөнхийлөгчийн эсрэг импичмент явуулж байгаа нь  эрсдэлтэй алхам гэдгийг ажиглагчид онцолж байна. Учир нь,  импичмент  Трампын сонгуулийн кампанит ажилд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой ч түүнийг дэмждэг тойргуудад АН-ынхан дахин сонгогдох байдлыг улам хүндрэлтэй болгож магадгүй гэнэ.  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг улс төрийн ашиг сонирхлын үүднээс Украины Засгийн газарт дарамт үзүүлснээс гадна Конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэх хоёр үндэслэлээр буруутгаж байгаа. Харин тэрбээр Жо Байден, түүний хүү Хантер нарын талаар мөрдөн шалгалт явуулахыг шаардаж, эл зорилгоор Украинд үзүүлэх гэж байсан цэргийн тусламжийг зогсоосноороо эрх мэдлээ урвуулан ашигласан  гэж өөрийг нь буруутгаж байгааг эрс няцаасан.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2020/01/21/politics/senate-impeachment-trial-day-1/index.html

https://www.bbc.com/news/world-us-canada-51194446

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид
NPost.mn Үндэсний шуудан
Зорчигчдын анхааралд