Улаанбаатар 1c

Улсын Онцгой комисс СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ГУРАВДУГААР САРЫН 2 ХҮРТЭЛ ТҮР ХААХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

-ШУУРХАЙ МЭДЭЭ-

17:13 цаг:

Улсын Онцгой комисс сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл түр хаалаа

Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан улсын Онцгой комисс хуралдаж, сургууль, цэцэрлэгийг (даваа гарагаас) түр хаах асуудлыг хэлэлцсэн билээ. Тэгвэл хурлаар сургууль, цэцэрлэгийг өмчийн хэлбэр үл харгалзан ирэх гуравдугаар сарын 2 хүртэл түр хаах шийдвэр гаргалаа. 

Шадар сайд Ө.Энхтүвшин "Манай улсад коронавирус илрээгүй ч БНХАУ-д эрчимтэй тархаж байгаа учраас ийнхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Бид хилээ мөн адил дээрх хугацаанд хааж байна" гэлээ.

16:35 цаг:

Улсын Онцгой комисс сургууль, цэцэрлэгийг түр хаах талаар хуралдаж байна

Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан улсын Онцгой комисс хуралдаж, сургууль, цэцэрлэгийг түр хаах асуудлыг хэлэлцэж байна. Зарим эх сурвалжийн мэдээлсэнээр тусгаарласан иргэнээс коронавирус илэрсэн байж болзошгүй гэлээ. 

ШИНЭ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ/ 01.24-ний 13.00 цагийн байдлаар/

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр шинэ төрлийн коронавирусээр,

  • Өвчилсөн хүний тоо 844
  • Нас барсан хүний тоо 25 байна.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • их дээд сургуулиудыг бас хаагаасай
    2020 оны 01 сарын 25 | Хариулах
  • аймаар юм аа
    2020 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Энэ орос 14 сургууль хаана байдаг вэ? Монголд оросууд байхгүй
    2020 оны 01 сарын 24
  • Зхххаа
    Орос 14 дүгээр сургууль сурагчидаа маск зүүж ир гэж байна. Манай улсын хужлиас гадуур энэ сургуульд сурагч буй хүүхдүүдэд өвчин халдадгүй юм уу, эсвэл манай улсын хууль, дүрэм, журам энд мөрдөгдөдгүй юм уу. Монгол улсын хуулиас давсан улсын доторх улс энд бас байна уу
    2020 оны 01 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Энэ орос 14 сургууль хаана байдаг вэ? Монголд оросууд байхгүй
      2020 оны 01 сарын 24
Нийтлэлчид