Улаанбаатар 1c

NBA уйлж байна

Сагсан бөмбөгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг “Лос-Анжелес Лэйкерс” багийн тамирчин Коби Брайант (2020-01-26) буюу өчигдөр 41 насандаа нисэх онгоцны ослоор таалал төгссөн талаар бид мэдээлсэн билээ. Тэрбээр “Sikorsky S-76 гэх хувийн нисдэг тэргээр  Калифорнийн Калабасас хотын ойролцоо зорчиж явсан аж. Тус нисдэг тэрэгт байсан есөн хүн бүгд амиа алдсан бөгөөд тэдний дотор түүний 13 настай охин Жианна Мариа Оноре Брайант байжээ. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Тус ослыг харсан гэрчүүдийн хэлснээр Нисдэг  тэрэг маш хурдтай нисэж явсан бөгөөд толгод мөргөн сүйрч шатсан гэлээ.

Коби Брайант нь эхнэр Ванисса Брайант болон дөрвөн охины хамт амьдардаг байсан юм.

Энэхүү харамсалтай хэрэг дэлхийн сагсан бөмбөг сая сая шүтэн бишрэгчдийг төдийгүй NBA-ийг гашуудалд автууллаа.

Image may contain: 3 people, people sitting and beard

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид