Улаанбаатар 1c

Коби Брайант: Би ягаан болон шар өмсгөлтнүүдэд итгэдэг

“Сул дорой хүмүүс л  бүтэлгүйтлийн шийтгэлийг төсөөлдөг. Ялагчид амжилтад хүргэх шагналын тухай төсөөлдөг”
- Коби Брайант -

АНУ-ын алдарт сагсанбөмбөгчин  Коби Брайант, түүний охин Жианна нар Калифорнийн Калабасас хотод нисдэг тэрэгний ослоор амиа алдсан билээ. Тэрбээр өөрийн хувийн нисдэг тэргээр явж байсан бөгөөд онгоцонд нийт есөн хүн  байсан аж. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.  

kobe bryant dead-н зурган илэрц"

Коби  Брайант бол NBA буюу АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны мэргэжлийн сагсанбөмбөгчин. Тэрбээр “Los Angeles Lakers” багт хүчин зүтгэж байсан бөгөөд зөвхөн тус багт 20 улирал дараалан тогложээ. Бүх оддын тоглолтод 18 удаа оролцож, улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогч болж байв. Мөн плей-оффын шувтаргын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хоёр удаа дараалан хүртсэн. Леброн Жеймс түүний амжилтыг эвдэх хүртэл Брайант 33643 оноотойгоор NBA-гийн түүхэн дэх хамгийн амжилттай сагсанбөмбөгчдийн жагсаалтад гуравдугаарт бичигдэж байлаа. Тэрбээр АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж 2008, 2012 оны Олимпын наадамд түрүүлж, 2007 онд Америкийн аваргын цомыг хүртсэн. Түүнчлэн "Оскар"-ын шагнал хүртсэн анхны сагсанбөмбөгч билээ. Тэрбээр зодог тайлахдаа бичиж байсан “Хүндэт сагсан бөмбөг танаа” (Dear Basketball) шүлгээрээ найруулагч Глэн Кийнтэй хамтран анимейшн бүтээсэн бөгөөд 2018 онд энэхүү бүтээлээрээ шилдэг богино хэмжээний анимэйшн киноны төрөлд Академийн шагналыг хүртсэн юм.  

Леброн Жеймс түүний амжилтыг эвдэх хүртэл Брайант 33643 оноотойгоор NBA-гийн түүхэн дэх хамгийн амжилттай сагсанбөмбөгчдийн жагсаалтад гуравдугаарт бичигдэж байлаа.

Сагсанбөмбөгчний гэр бүлд төрж өссөн түүний бага нас Италид өнгөрсөн ч агуу замнал NBA-д өрнөсөн гэхэд хилсдэхгүй. Дунд сургуулийн ширээнээс л шууд дээд лигт шилжсэн Коби  “Lakers”-т 20 жил (1996-2016) тоглосон юм.  Нэг багтаа хамгийн удаан тоглосон тоглогч гэсэн түүний амжилтыг өнгөрсөн жил  Дирк Новицки 21 улирал болгон эвдсэн ч Кобигийн бусад олон амжилтыг хэн ч эвдэж чадаагүй хэвээр байгаа юм. Түүний энэ гэнэтийн осолтой холбоотойгоор Коби Брайанттай хамт тоглож байсан Шакил О'Нил “Болсон бүхнийг үгээр илэрхийлэх боломжгүй.

kobe bryant dead-н зурган илэрц"

Би таньд хайртай. Үргэлж санан дурсах болно” гэсэн бол  түүнтэй хамт олимпын алтан медаль хүртсэн Дерон Уильямс “Миний урьд өмнө нь тоглож байгаагүй хамгийн хүчтэй  өрсөлдөгч чи байсан” хэмээжээ.  Түүнчлэн  алдартай тоглогч асан Тони Паркер “Зүрх шимшрүүлэм” үйл явдал боллоо гэсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Аймшигтай мэдээ байлаа. Тэр гэр бүлдээ маш их хайртай байсан. Сайхан охин Жианна амиа алдсан нь байдлыг улам дордуулж байна” гэжээ. Харин АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обама түүнийг домог хэмээгээд “Түүний амьдралын хамгийн сонирхолтой хоёр дахь үе дөнгөж эхэлж байсан” гэж жиргэв.  Олимпын алтан медальт найман удаагийн спринтер Усэйн Болт мөн энэ мэдээнд итгэж чадахгүй байгаагаа илэрхийлсэн байна.  

kobe bryant dead-н зурган илэрц"

Түүний өнгөрсөн есдүгээр сард өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе.

-Сагсан бөмбөгийг орхисноос хойш энэ спортын талаар хэр их сонирхож, судалж байна даа?

-Өдөр бүр. Учир нь, энэ спортоор миний охин хичээллэж байгаа. Тиймээс охиноо дасгалжуулах үүднээс байнга л  хичээллэж, бас судалж байна.

-Түүнд унших материал хэр их өгч байгаа вэ?

-Өдөр бүр бөмбөг шидэх бус сагсан бөмбөгийн үндсэн сууриас  эхлээд, бөмбөг эзэмших талаар хүртэл заах хэрэгтэй гэж болов уу.

-Амьдралынхаа хоёр дахь карьерыг хэрхэн эхлүүлэхээр төлөвлөж байна?

-Би спортыг амьдралын агуу зүйрлэл болгон ашиглахыг хүсэж байна. Спортоор дамжуулан хүүхдүүдэд айдсаа даван туулж, учирсан бэрхшээлийг бие даан шийдэж, илүү сайн хүн болж төлөвшихөд нь туслах боломжтой. Аавууд охиндоо эсвэл хүүд нь ямар нэгэн бэрхшээл тулгарахад “Зүгээр дээ” гээд л өнгөрдөг. Үүний оронд бие махбодь болоод сэтгэлзүйн хувьд хүүхдийнхээ оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй. Харин таны оронд спорт энэ бүхнийг хийж өгч чадна. Спортоор хичээллэснээр хүн өдөр бүр сэтгэл хөдлөлийн олон сорилттой тулгарч, хэрхэн хянах талаар суралцдаг.

- “Los Angeles Lakers” багийн эзэн  Жинни Басс  Леброныг багтаа урьсан талаараа өнгөрсөн онд надад өгсөн ярилцлагадаа онцолж байсан. Тэр бол “Lakers”-ийн хувьд луугийн эх Калееси л гэсэн үг биз дээ?

-Заримдаа ч Жинни яг л Калееси шиг л байдаг шүү. Түүний энэ шийдвэрийн талаар бид ярилцсан. Би түүнд Леброн бол “Lakers”-т яг тохирох хүн гэж  хэлсэн.

-Леброн та хоёр ямар харилцаатай вэ?

-Түүнийг “Lakers”-т тоглох шийдвэр гаргахад нь би түүнтэй уулзсан. Тэгээд “Чи бидний, манай гэр бүлийн нэг хэсэг боллоо. Ямар ч үед би хажууд чинь байх болно” гэж хэлсэн дээ.

-Танай багийн зарим шүтэн бишрэгч Леброныг “Lakers”-ийн нэг хэсэг гэж хүлээж авахгүй байх вий гэсэн айдас байсан уу?

-Хэрвээ  намайг дэмждэг бол “Lakers”-ийг ч дэмждэг гэсэн үг. Би ягаан болон шар өнгийн өмсгөлтнүүдэд итгэдэг. Тиймээс “Lakers”-ийг дэмждэг хүн бүр Леброны шүтэн бишрэгч гэсэн үг.

-Багийнхандаа хэр  зөвөлгөө өгч байна?

-Роб хааяа над руу залгадаг. Улирлын тоглолтуудыг гэр бүлээрээ үздэг дээ. Жинни болон Жим, ер нь Бассын гэр бүлийнхэн надаас ямар нэгэн туслалцаа хүсвэл би хэзээд бэлэн. Зодог тайлах хүртэл би бүх асуудлын гүнд нь байдаг байсан. Харин одоо хөшигний ард байгаа ч над руу залгахад л намайг туслахад бэлэн гэдгийг Бассын гэр бүлийнхэн мэдэж байгаа.

-Жиннитэй ярилцлахад тэр “Lakers”-ийг сайжруулахын төлөө чадах бүхнээ хийж байгаа гэсэн. Магадгүй түүний хувьд Коби тэтгэвэртээ гарсан нь нөхөж баршгүй гарз болсон байх?

-Би буцаж очоод, дахиад тоглоно гэдэг бараг л боломжгүй шүү дээ.

-Тоглогчийн хувьд карьер дууссан гэсэн үг үү?

-Тоглож эхлэхдээ би сагсан бөмбөгөөс өөр юм боддоггүй. Цагариганд бөмбөг шидэж байгаа хүний толгойд “Сагсан бөмбөгийн ачаар дэлхийг тойрч үзнэ.  Шампуны рекламанд тоглохсон” гэх бодол орж ирэхгүй шүү дээ. Тиймээс тамирчин  хүн спортоо орхихын тулд сэтгэлзүйн хувьд нэлээд хүчин чармайлт шаардагддаг. Харин  нэгэнт спортыг орхихоор сэтгэлзүйгээ бэлдсэн тохиолдолд буцаж эргэн ирнэ гэдэг амаргүй.

-“Lakers”-ийн талаарх таны бодол?

-Цаашид ирээдүйтэй сайн баг байхын тулд бэлтгэлээ базаасаар байна. Залуу болон туршлагатай тоглогчдын аль аль нь энэ багт  бий.

-Та Америкт төрсөн ч аав тань Италийн мэргэжлийн багт тоглож байсан болохоор багадаа тус улсад амьдарч байсан байх аа?

-Намайг зургаан настай байхад гэр бүлээрээ Итали руу нүүсэн. Аав маань Италийн мэргэжлийн багт найман жил тоглосон. Тэнд амьдрах хугацаа надад төдийгүй хоёр эгчид минь том боломж болсон гэж боддог.

-Нэгэн сурталчилгаанд тоглохдоо итали хэлээр ярьж байсан. Италиас өөр хэлээр ярьдаг уу?

-Манай эхнэр испани хүн. Тиймээс испаниар бас бага зэрэг ярина.

 

Эх сурвалж: https://www.youtube.com/watch?v=BiQGHLFdugM&t=259s

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

Нийтлэлчид