Улаанбаатар 1c

Д.Нямхүү: Коронавирусийн сэжигтэй дөрвөн хүнийг тусгаарласан

ЭМЯ-наас өдөр бүр 11.00 цагт мэдээлэл хийж, коронавирусийн нөхцөл байдлыг мэдээлж байгаа. Өнөөдөр болсон ээлжит хурлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Нэгдүгээр сарын 30-ны байдлаар сэжигтэй 18 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байснаас зургаан хүний шинжилгээний хариу гарч, халдвар аваагүй нь тогтоогдсон учраас эмнэлгээс гаргасан.

12 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа. Мөн шинээр сэжигтэй дөрвөн хүнийг тусгаарсанаар ХӨСҮТ-д одоо 16 хүн байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид