Улаанбаатар 1c

ЗГ: Хилийн боомтуудаар гадаадын иргэн хүлээн авахгүй байх шийдвэр гаргалаа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хурлаар Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар (агаарын, төмөр замын, автозамын) hятад иргэд болон Хятад Улсаар дамжин ирж буй гадаадын  иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. 

Түүнчлэн ирэх гуравдугаар сарын 2 хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглож, урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар монгол иргэдийг ирэх сарын 6-хүртэл нутаг руу нь нэвтрүүлэхээр болжээ.

Мөн гуравдугаарс сарын 2 хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтоор зөвхөн монгол иргэдээ нэвтрүүлэх болсон байна. Харин бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид