Улаанбаатар 1c

Үнэт металл худалдан авалт тав дахин өсчээ

Д.ЦЭЦЭГ, Npost.mn
2020-02-03 16:59

Монголбанк 2020 оны нэгдүгээр сард 3558 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 597 кг үнэт металл худалдан авснаас 2960 кг-аар их буюу тав дахин өссөн үзүүлэлттэй гарлаа.

Мөн өнгөрсөн сард 3558 кг үнэт металл худалдсан авсан ба үүнээс,

  • 1747 кг нь цагаан мөнгө
  • 1810 кг нь алт байсан. 

Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 61 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 72 кг үнэт металлыг худалдаж авчээ.

Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 137.211.81 төгрөг байлаа.

График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2019 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 1 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид