Улаанбаатар 1c

Согтуу монгол залуу коронавирусийн халдвартай гэж андуурагджээ

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, сүүдэрт унтаж байсан монгол залууг коронавирусийн халдвартай гэж андуурсан тохиолдол гарчээ.

Тодруулбал, Лаосын нийслэл Веньтань хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй гудамжинд байрладаг “Lao-Viet” банкны дэргэдэх модны сүүдэрт нэгэн эрэгтэй ухаан алдаж унасан байдалтай хэвтэж байсан гэнэ. Хүмүүс түүнийг коронавирусийн халдвартай хятад хүн байна гэж андуурч эмнэлгийн түргэн тусламж дууджээ. Холбогдох албаныхан ирж тус эрэгтэйг шалгаж үзэхэд, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, халдваргүй хүн байсныг тогтоосон байна. Түүнийг Монгол Улсын иргэн байсан гэж Лаос Улсын сайтууд мэдээлж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид