Улаанбаатар 1c

Хүний санаанд оромгүй газар байгуулагдсан байгууламжууд

Архитектурууд ямар ч нөхцөлд тааруулан барилга, байгууламж барьдаг гэдгийг харуулах жишээнүүдийг хүргэж байна.

cliff house-н зурган илэрц

“Cliff House”-  Канадын Нова Скоша дахь Атлантын эрэг дээрх Клифф хаус нь байгалийн үзэсгэлэнт газар оршдог. Байшин энгийн нэг байгууламж мэт харагдах боловч  далайн эрэг талаасаа яг л унах гэж байгаа мэт харагддаг байна. Дэлхийн хамгийн хатуу металлын нэгд  тооцогддог гангаар суурийг нь цутгасан учраас байшинг унана гэж айлтгүй гэдгийг архитектурууд онцолж байна.

“Hirafu Niseko”- Японы хоёр дахь том арал болох Хоккайдод архитекторууд  толгод дээр L хэлбэрийн өвөрмөц хэлбэр бүхий байшингуудыг барьжээ. Хоёр ширхэг куб хэлбэрийн байшинг дээр нь давхарлаж тавьсан нь гулсаад уначих вий гэх сэтгэгдэл төрүүлэм. 

“House on the Cliff”- Геометрийн, шугаман  байрлал нь  Испанийн Аликанте муж дахь “Cliff on House”-ийн  хамгийн онцлог шинж аж. Байшин  маш эгц налууд баригдсан. 

House on the Cliff-н зурган илэрц

“Qiyunshan Tree House”- “Qiyunshan” модон байшинг Хятадын зүүн Аньхуй мужийн улаан хуш модоор барьсан бөгөөд 11 метр өндөртэй. Байшинг бүхлээр нь байгалийн материал ашиглан бүтээжээ. 

“Slice and Fold House”- Лос Анжелес дахь "Slice and Fold House" нь оригами бүтэцтэй. Өрөө бүр нь байгалийн гэрэл  нэвтрүүлдэг.

“Casa Del Acantilado”- Испанийн Гранада эрэг дээр баригдсан “Casa Del Acantilado”  нь архитекторч Антони Гаудигийн бүтээл. Ойролцоогоор 42 градус налуу уг байгууламжийг далайн эрэг талаас  нь л олж харах боломжтой.  Дээрээс нь  харахад муруй хэлбэртэй, гадаргуу нь луугийн арьс болон  далайн давалгаатай төстэй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид