Улаанбаатар 1c

Венесуэлийн зарим дүүрэгт долоо хоногийн 3-4 өдөрт ус, цахилгаан тогтмол тасардаг болжээ

Албан газар, үйлдвэрүүдийн эрчим хүчний хэрэглээг буруулахын тулд Венесуэлийн албан хаагчид долоо хоногийн даваа, мягмар гарагт буюу ердөө хоёр өдөр ажиллахаар болоод удаж байгаа билээ. Венесуэлийн эрх баригчид өмнө нь баасан гарагийг амралтын өдөр болгож, цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт тогтоосон юм. Үүний зэрэгцээ, "Эль-Гури" усан цахилгаан станцын дэргэдэх томоохон усан сангийн усны түвшин түүхэнд байгаагүйгээр буурчээ.

Одоогоор венесуэльчүүдийн дундаж цалин нь 18 мянган боливор буюу таван ам.доллар 47 центтэй тэнцэж байна.

Венесуэлийн Эрчим хүчний сайд Луис Мотта Домингессийн мэдээлснээр, усан сангийн усны түвшин одоо 241.6 метр байгаа аж. Үүнээс өмнө 2003 онд 244 метрт хүрч доошилж байжээ.  Тус улсад Ерөнхийлөгч Уго Чавесын үед цахилгаан станцуудыг улсын мэдэлд авсан. Сүүлийн үед Венесуэльд цахилгаан тасрах  хэвийн үзэгдэл болоод байгаа. Харин эрх баригчид нь  цахилгаан хангамж  тасарч буйг  усан цахилгаан станцын эсрэг үйлдэж буй гадаад улс орнуудын цахилгаан соронзон халдлагатай холбон тайлбарладаг. Зарим дүүрэгт долоо хоногийн 3-4 өдөрт тогтмол цахилгаан болон ус тасардаг байна. Үүнд ард түмэн нь ч  гайхахаа больжээ. Одоогоор венесуэльчүүдийн дундаж цалин нь 18 мянган боливор буюу таван ам.доллар 47 центтэй тэнцэж байна. Харин нэг кг гурил 2600, кг цагаан будаа 2900, кг төмс 6000 боливорын үнэтэй байна. Зөвхөн нэг кг будаа, төмс, гурил худалдаж авахад ч бүтэн сарын цалин хүрэлцэж байгаа юм. Венесуэлийн амьдрал ийм байгаа ч Ерөнхийлөгч Николас Мадуро үүнийг АНУ-ын өдөөсөн эдийн засгийн дайны үр дүн гэж тайлбарласаар байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-latin-america-36145184

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид