Улаанбаатар 1c

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийхдээ 2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг хоёрдугаар сарын 10-ны өдрөөс олгохоор болсныг мэдэгдсэн. Энэ дагуу  НӨАТ-ын урамшууллын мөнгө өнөөдрөөс эхлэн иргэдийн дансанд шилжиж байна. Нийт 912 мянган иргэн 148 тэрбумын буцаан олголт авах юм. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад НӨАТ-ын баримтаа бүрдүүлсэн иргэдийн тоо 112 мянгаар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

 Татварын багц хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан цаашид НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүрт олгохоор болсон. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллыг иргэд дөрөвдүгээр сараас авч эхлэх аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид