Улаанбаатар 1c

Шилэн банкны барилгыг өнөөдөр дуудлагаар худалдана

Нийслэлийн Засаг захиргааны дөрөвдүгээр байр буюу шилэн банкны барилгыг  хувьчлах нээлттэй дуудлага худалдаа өнөөдөр болно. Тус барилга нь Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт, “Зоос гоёл” ХХК-ийн урд байрладаг билээ.

Барилгын анхны дуудах үнэ нь 24.100.000.000 төгрөг, дэнчингийн хэмжээ 2.410.000.000 төгрөг юм байна.

Тус барилга нь 1997 онд ашиглалтад орсон, төмөр бетон суурьтай, цутгамал бетон каркас, блокон дүүргэлттэй, гадна талаараа өнгөлгөөний шилэн фасадтай, төмөр бетон хучилттай, хавтгаалжин дээвэртэй, 14 давхар, барилга нь тэнхлэгээрээ 10461,5 м2, ашигтай талбай нь  5808,1 м2, зоорийн давхартаа 17 машины гаражтай юм. 

Барилгын анхны дуудах үнэ нь 24.100.000.000 төгрөг, дэнчингийн хэмжээ 2.410.000.000 төгрөг юм байна. Дуудлага худалдаа Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр буюу Иргэний танхимд болох юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид