Улаанбаатар 1c

н.Содномдарь: Өдрийн 200 мянган төгрөгийн орлоготой учраас тэтгэвэр хэзээ буух бол гэж хүлээдэггүй

Идэр есийн жавар ид тачигнаж байхад хөлдүү цемент дээр найман цаг зогсдог “Нарантуул” захын худалдаачдын амьдрал төсөөлснөөс ч хүнд. Хөлдөө хонь, ямааны арьсан дэгтий өмссөн ч хөл жиндүүлнэ. Хааяа нааш цааш холхих, халуун цай оочилохоос өөр дулаацах арга байхгүй.

“Нарантуул” захад 23 жил худалдаа хийж байгаа Содномдарьд эмээ өвлийн хүйтэн жавар хэцүү зүйл байхаа больжээ. Нас 70 шүргэж яваа түүнийг зах дээр худалдаа хийхийг хүүхдүүд нь эсэргүүцдэг ч зөрүүд занг нь дийлдэггүй аж. Тэрбээр “Гэрт зүгээр суувал ач зээгээ харна, эсвэл биеэ чагнаж өвчин орооно. Тэрний оронд өглөө бүр зах руугаа ирээд залуучуудтай бужигнаж байвал хөгширснөө ч анзаардаггүй юм” хэмээн ярина. Ингэж даарч хөрөн байж хөдөлмөрлөснийхөө хариуд тэтгэвэр хэзээ буух бол, хэзээ нэмэгдэх бол гэж хоног тоолон хүлээж, санаа зовохгүй амьдардаг гэсэн юм.

Н.Содномдарь эмээ “Нарантуул” зах дээр өглөө 10.00 цагт ирж, орой 18.00 цагаас тардаг. 70 шүргэж яваа хүний хувьд наймаа хийнэ гэдэг хүнд ажил боловч хөдөлмөрийнхөө ачаар л өөрийн гэсэн орлоготой үр хүүхдээ бараадахгүй амьдарч байна. Сурсан ажил, дассан газар гэдэг заавал тухтай, дулаан байх албагүй хэмээх бодож 23 дахь жил наймаа хийсэн н.Содномдарь гуай  өөрийн 70 насыг хөгшинд тооцогддогүй гэж байсан.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид