Улаанбаатар 1c

ЭМЯ: Манай улсаас 120 км-ын цаана коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдээд байна

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Гашуун сухайтын боомттой хиллэдэг Халиут гэдэг газар шинэ коронавирусийн сэжигтэй хоёр тохиолдол батлагдлаа. Халиут нь манай улсаас 120 км зайтай газар. Хэдийгээр манай улсын нутаг дэвсгэр бүртгэгдсэн тохиолдол биш ч бид бүхэн илүү сонор сэрэмжтэй байж, заавар зөвлөмжөө дагах шаардлагатай. Мөн Эрээн хот I  зэргийн онц байдалд шилжсэн байгаа" гэлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Өнөөдрйин 08:00 цагийн байдлаар дэлхийн 25 улсад шинэ коронавирусийн 4550 тохиодол нэмж бүртгэгдээд байна. Халдвар шинээр гарсан улс орон байхгүй.Гэсэн хэдий ч сэжигтэй тохиолдол болон халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй хүмүүсийн тоо хурдацтай ихсэж байна. Мөн нийт нас баралт 910-т хүрч, үүний дийлэнхийг 80-аас дээш насныхан эзэлж байна" гэж мэдэгдлээ.

No photo description available.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид