Улаанбаатар 1c

ДЭЛХИЙД ӨЧИГДӨР

Австрали

Ойн түймэр дэгдсэн Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид амралтын өдрүүдэд хүчтэй аадар бороо үргэлжлэн оржээ. Сиднейд  өнгөрсөн баасан гарагт аадар борооны улмаас төв замууд хаагдаж, нийтийн тээврийн үйлчилгээ тасалдсан байна. Шинэ Өмнөд Уэльс мужийн Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, аадар бороо баасан гарагийн байдлаар гурван  түймрийн голомтыг унтраасан  ч 43 түймэр дэгдсэн хэвээр байгаа аж. 

Ойн түймэр дэгдсэн Австрали-н зурган илэрц

Тайланд

Тус улсын зүүн хойд нутгийн Накхон Ратчасима хотод зэвсэглэсэн цэрэг худалдааны төвд гал нээсний улмаас 26 хүн амиа алдаж, 42 хүн шархаджээ. Гэмт этгээд бямба гарагт командлагчаа хөнөөж, цэргийн баазаасаа зэвсэг  хулгайлсан байна. Аюулаас хамгаалах хүчний алба хаагчид орон нутгийн цагаар ням гарагийн өглөө гэмт этгээдийг буудан хөнөөжээ. Тайландын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр,  яг ямар шалтгааны улмаас халдлага үйлдсэн нь  тодорхойгүй байгаа бөгөөд амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгаа аж.

Накхон Ратчасима-н зурган илэрц

БНХАУ

Ухань хотын төв эмнэлгийн нүдний  эмч, 34 настай Ли Уэнлиан  өнгөрсөн баасан гарагт коронавирусийн халдварын улмаас нас барсан билээ. Тэгвэл Ухань хотын албаныхан түүнийг ажил, үүргээ гүйцэтгэж яваад нас барсан гэж үзэн гэр бүлд  нь 820 мянган юанийн нөхөн олговор олгохоор болжээ. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд эмнэлэгт хэвтэж, хоёрдугаар сарын 1-нд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон юм. Эмч Уханьд дэгдсэн халдварт өвчин “SARS”-тай төстэй вирусийн халдвараар үүсгэгдсэн байх магадлалтайг хамгийн түрүүнд олон нийтэд зарлаж, сэрэмжүүлж байсан юм.

коронавирус-н зурган илэрц

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид