Улаанбаатар 1c

Дүүргийн Засаг дарга нарын хорооддоо ажиллах цагийн хуваарийг шинэчиллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг өнөөдөр НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар танилцууллаа.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр дүүргийн Засаг дарга нарыг гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг шинэчлэн баталлаа. Дүүргүүдийн Засаг дарга нар өнөөдрөөс эхэлж, хорооныхоо иргэдтэйгээ уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэх болно. Ирэх тавдугаар сар хүртэл үргэлжлэх энэ удирдамжийн хүрээнд дүүргийн Засаг дарга нар хуулийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх бүх чиглэлээр ажиллана” гэв.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Дүүргийн Засаг дарга нарыг гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг олон нийтэд нээлттэй байршуулна. Иргэдийн зүгээс дүүргийн Засаг дарга нар тухайн хороондоо хуваарийн дагуу ажиллаж байгаа эсэх гомдол мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт мэдээллэж болно” гэв. Энэхүү удирдамжийн биелэлтийг 14 хоног тутам гаргаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст нэгтгэж дүгнэх юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид