Улаанбаатар 1c

Хөөрхий дөө, чөлөөт бөхийн эрчүүд

Арван жилийн өмнө “Хөөрхий дөө чөлөөт бөхийн эрчүүд” нийтлэлийг бичиж байлаа. Тэр үед манай чөлөөт бөхийн холбооны ажил, доголдсон, дасгалжуулагч нарын ур чадвар доройтсон үе байв. Харин энэ нийтлэл гарсны дараа МЧХБ ажилдаа дүгнэлт хийж 2012-2016 оны олимпын цикльд МУГТ Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Б.Баяраа  нарыг эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар авч ажиллуулсан байдаг. Тэд богино хугацаанд амжилт гаргаж чадсан. ДАШТ-ээс 2013 онд Г.Мандахнаран хүрэл, 2014 Э.Ням-Очир хүрэл, Г.Мандахнаран хүрэл, 2015 онд Э.Бэхбаяр хүрэл, Б.Номин мөнгө, П.Өнөрбат мөнгөн медаль хүртсэн байдаг.  Гэтэл өнөөдөр 2020 оны олимпын жилийн өмнөх ДАШТ-ээс Т.Тулгын олимпын эрх хүртсэн тавдугаар байраас өөр гялайж, гялтаах амжилт алга. Үүнд МЧБХ-ны удирдлагууд дүгнэлт хийгээсээ гэсэн сануулах үүднээс “Хөөрхий дөө чөлөөт бөхийн эрчүүд” нийтлэлийг дахин нийтэлж байна.

Сүүлийн хэдэн жил манай улсын чөлөөт бөхийн эрчүүдийн суудал нь өнцөгдөж, сүлд, хийморь нь ёстой нэг доройтжээ. Сүнс сүлд, сүүдэр нь зайлж, үйлс нь хазайсан бололтой. Оролцсон тэмцээн болгоноосоо ганзага хоосон гараа санжгануулан ирэх боллоо. Хатуухан хэлбэл чөлөөтийн эрчүүд маань тив, дэлхий, олимпын тэмцээнд гадаадын бөхчүүдэд  ёстой нэг нухлуулан дэвжээний алчуур болж явна даа хөөрхийс. Дэлхий дахинд бөхийн орон гэж нэрлэгддэг монголынхоо нэр хүндийг навс унаган, дэвжээний шороотой хутгалдах боллоо.  Гадаадын  бөхчүүдийн сүүлийг мушгих  эрчүүдээ харахаар гол харалж, хоолой зангирч,  нулимс дуслах шахна.  Өрөвдөлтэй чөлөөтийн эрчүүдийг өөд нь яаж татах вэ.  Чөлөөт бөхчүүд амжилт гаргахгүй байгаагийн учир шалтгаан нь холбооны удирдлагууд болон МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албыг олон жил үе улиран сонгогдон  “хаанчилан” суусан А.Басхүүгээс боллоо гэж байсан нь саяхан. Тийм дээ ч холбооны удирдлагуудаа зад шүүмжлэн заргалдаж байж өөрчлөөд санаа нь амарсан билээ. Холбооныхоо удирдлага, багш дасгалжуулагчдыг орвонгоор  нь солиод ч өөрчлөлт гарсангүй дээ чөлөөт бөхийн эрчүүдэд.  Ёстой нөгөөх “Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэгч л болсон. 

Чөлөө бөхийн эрэгтэй тамирчид 2000 оноос хойш МУГТ  О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар гэсэн хоёрхон бөхийн амжилтад дулдуйдан эрэгтэй багийн нэр хүндийг дөнгөн данган санжгануулан яваа билээ. Хамгийн сүүлд 2007 онд гавьяат Б.Наранбаатар Азербайжаны Баку хотод болсон ДАШТ-ээс мөнгөн медаль авчирсан. Түүнээс хойш олимп, ДАШТ-ээс  чөлөөтийн эрчүүд медаль хүртэж хүзүүндээ зүүх  нь бүү хэл медалийн оосроос ч атгаж амжсангүй. Энэ жилийн ДАШТ-ний 55 кг-ын жинд гавьяат Б.Наранбаатар, 66 кг-ын жинд ОУХМ  Б.Батзориг нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж тавдугаар байрт шалгарсныг эс тооцвол чөлөөтийн эрчүүдэд торойж, гялтайх амжилт гэж алга. Гэтэл эмэгтэй бөхчүүд маань 2005 оны ДАШТ-ээс эхлэн тогтмол шахуу амжилт гарган медаль хүртэж байна. Гавьяат тамирчин Ц.Энхжаргал 2005 онд Унгарын Будапештийн ДАШТ-ээс хүрэл,  2007 онд Азербайжаны Бакугийн ДАШТ-ээс гавьяат тамирчин Д.Нармандах хүрэл, 2008 онд ОУХМ  О.Насанбурмаа Японы Токиогийн ДАШТ-ээс хүрэл, 2009 онд Данийн Хернингийн ДАШТ-ээс гавьяат тамирчин О.Бурмаа мөнгө, ОУХМ  Б.Одончимэг хүрэл медаль хүртсэн байх юм. Үүгээрч зогсохгүй энэ жил ОХУ-ын Москвагийн ДАШТ-ээс залуу тамирчин С.Батцэцэг алтан медаль хүртэж МУГТ боллоо. Шинэхэн дэлхийн аварга гавьяат тамирчин С.Батцэцэг 35 жилийн дараа монголын тамирчдын дөрөв дэх алтан медалийг дэлхийн дэвжээнээс хүртэж ард олныхоо магнайг тэнийлгэв. Отгон гавьяат С.Батцэцэг маань монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анх түрүүн дэлхийн аварга болж чадлаа. С.Батцэцэг 20 насандаа дэлхийн аваргын алтан медалийг хүртэж,  чөлөөт бөхийн эмэгтэй хамгийн залуу дэлхий аварга болж “Залуу шилдэг бөх”-ийн бүсийг хүртээд байна.

Өөрчлөгдөж, шинэчлэгдэн зохион байгуулагдсан холбооны удирдлагын ажлын үр дүн чөлөөтийн эрчүүдэд ямарч үр өгөөжтэй нөлөө үзүүлэхгүй хэвээр л байна. Магадгүй дасгалжуулагчдын ур чадвар, дадлага туршлагагүй, ажилдаа хайнга ханддаг байдал. Мөн тамирчдын сахилга бат, дэг журам ёс зүй,  чанар муутай үр дүнгүй бэлтгэлжилт үүнд муугаар нөлөөлж байгаа бололтой.

Гэтэл эрчүүд маань байдаггүй ээ. Сүүлийн гурван жил эмэгтэйчүүдийнхээ амжилтын хормойн дор хоргодон яваа нь өрөвдмөөр. Уг нь манай эрэгтэй бөхчүүд ийм сул дорой байгаагүй л юмсан. Алтан үеийн ахмад бөхчүүд маань маш богино хугацаанд энэ төрлөөр хичээллэж тив дэлхий, олимпын дэвжээнд амжилт гаргаж байсан. Монголын чөлөөт бөхийн эрчүүд уран хурц, дайчин барилдаан, хүч чадал, арга мэхээрээ дэлхийн бөх сонирхогчдын “нүдийг бүлтийлгэн, чихийг дэлдийлгэж” явсан нь саяхан. Гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов 1974 онд Туркийн Станбулын ДАШТ-ээс монголын чөлөөт бөхчүүдийн анхны алтан медалийг хүртэж байсан билээ. Үүний дараа жил 1975 он З.Ойдов, Х.Баянмөнх нар Беларусийн Минскийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн.  Харин ДАШТ-ээс мөнгөн медалийг Б.Жамсран, Х.Баянмөнх, М.Хойлогдорж, Ц.Нацагдорж,  Б.Болд,  З.Дүвчин, А.Энхээ, О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар нар хүртэж байв.  Дэлхийн аваргын хүрэл медалийг Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, М.Хойлогдорж, О.Энхтайван, Ц.Нацагдорж, З.Ойдов, Д.Оюунболд, Н.Бүргэдаа, Лу. Энхбаяр, А.Энхээ, Ло. Эрхбаяр, П.Сүхбат, Ц.Цогтбаяр, Б.Наранбаатар нар хүртэж байсан бахдам сайхан амжилтын улбаа бий. Тэр битгий хэл дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов өөрийн бодож олж, боловсруулсан мэхээ баталгаажуулан “Ойдов мэх” хэмээн “FILA”-д бүртгүүлсэн байдаг. Энэ бүхэн эрэгтэй чөлөөт бөхчүүдийн бахархан дууриах амжилтын ноён оргил гарцаагүй мөн билээ. Гэтэл өнөөдөр энэ сайхан амжилтын буухиаг эрчүүд биш. Эмэгтэйчүүд залгамжлан үргэлжлүүлж явна. Яагаад манай чөлөөтийн эрчүүд амжилт гаргахгүй байна вэ.  Алтан үеийн бөхчүүд жин бүрд дэлхийд хүчтэй өрсөлдөгч байсан. Тэднээс хойш эхлээд хүнд жинд дараа нь дунд жинд амжилт гаргахаа больсон.  Гэтэл одоо зөвхөн 55, 66 кг-ын жингийн бөхчүүдэд л найдлага тавин харж суудаг боллоо.

Өөрчлөгдөж, шинэчлэгдэн зохион байгуулагдсан холбооны удирдлагын ажлын үр дүн чөлөөтийн эрчүүдэд ямарч үр өгөөжтэй нөлөө үзүүлэхгүй хэвээр л байна. Магадгүй дасгалжуулагчдын ур чадвар, дадлага туршлагагүй, ажилдаа хайнга ханддаг байдал. Мөн тамирчдын сахилга бат, дэг журам ёс зүй,  чанар муутай үр дүнгүй бэлтгэлжилт үүнд муугаар нөлөөлж байгаа бололтой. Өөрчлөгдөж, шинэчлэгдэн зохион байгуулагдсан холбооны удирдлагын ажлын үр дүн чөлөөтийн эрчүүдэд ямарч үр өгөөжтэй нөлөө үзүүлэхгүй хэвээр л байна. Магадгүй дасгалжуулагчдын ур чадвар, дадлага туршлагагүй, ажилдаа хайнга ханддаг байдал. Мөн тамирчдын сахилга бат, дэг журам ёс зүй,  чанар муутай үр дүнгүй бэлтгэлжилт үүнд муугаар нөлөөлж байгаа бололтой. Манай  МЧБХ-ын удирдлагууд дэлхийд  шилдэг бөхчүүдээрээ тэргүүлдэг ОХУ, Иран, Япон, Солонгосын чөлөөт бөхийн холбоод тамирчдаа хэрхэн бэлтгэж байгаа туршлагыг судалдаггүй юм аа гэхэд хажуудаа байгаа  Монголынхоо жүдо бөх, боксын холбооноос санаа аваач дээ.  Бокс, жүдо бөхийн холбоод хоёр, гурав, дөрвөн номерын шилдэг тамирчдаа бэлтгэн гаргах асуудлыг чухалчилж байна. Залуу тамирчдыг туршлага, арга барилд сургаж  амжилтыг нь ахиулахын тулд Азийн болон дэлхийн цомын тэмцээнийг эх орондоо тогтмол зохион явуулж байна шүү дээ. Амжилт гаргахаа больсон чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдад дээр, дооргүй анхаарал хандуулах цаг болжээ. Чөлөөт бөхийн холбоо шигшээ багийн дасгалжуулагчдыг сонгон шалгаруулж авахдаа алдаа гаргаад байх шиг байна. Өсвөр болон залуучуудын дэлхийн аваргаас эрэгтэй тамирчид медаль хүртэж чадаж байгаа. Харин тэднийг цааш нь хөгжүүлж чадахгүй л байх шиг. Асуудлын гол алдаа  зангилаа нь мэдээж шигшээ багт байна. Өсөх ирээдүйтэй залуу бөхчүүдээр шигшээ багт  цус сэлбэх нь чухал тулгамдсан асуудлын нэг юм биш үү.

2010.09.28-ны өдрийн нийтлэлийг сэргээн нийтлэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

Нийтлэлчид