Улаанбаатар 1c

Үнийн хөөрөгдөл ба иргэдийн байр суурь

Өнгөрсөн нэгдүгээр сарын дунд үетэй харьцуулахад мах, гурил, будаа, төмс, хүнсний ногооны үнэ кг тутамдаа 300-3000 төгрөгөөр нэмэгдэж, зохиомол үнийн хөөрөгдөл иргэдийн халаасыг илтэд сэгсэрч эхлээд байна. Урд жилүүдэд цагаан сар ойртсон гэх шалтгаанаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг байсан бол энэ жил тэтгэврийн зээл тэглэгдэж, 50 орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн нь үнэ өсөх хоёр дахь шалтгаан болжээ.

Дэлхий нийтэд хурдтай тархаж буй коронавирусээс үүдэн иргэд Цагаан сараа тэмдэглэнэ, тэмдэглэхгүй хэмээн хуваагдаад байгаа. Гэтэл үүний хажуугаар бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөж байгаад иргэд бухимдалтай байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • наймаачид нээрээ хүн биш болж
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
  • bertegchin zangaa hezee blihin be
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
Нийтлэлчид