Улаанбаатар 1c

УОК: Цагаан сарын баярыг цуцлах санал гаргалаа

Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвараар нас барагсдын тоо 909 хүрч, халдвар авагсдын тоо 40.5 мянга даваад байна. Тархалт манай улсад хурдацтай ойртож, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Халиутад коронавирусийн хоёр тохиолдол илэрсэн. Халиут нь Өмнөговь аймгийн Ханбогд сумтай хил залгаа оршдог бөгөөд шинэ коронавирусийн халдвар манай улсын хилд тулж ирчихээд байна гэсэн үг. Одоогоор Ханбогд суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна.

Халдвар орж ирэх эрсдэл өндөр болсон учир Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Тухайлбал,

 -Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн баярыг цуцлах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргалаа. Цагаан сарыг хориглох, хөл хорио тогтоох албан ёсны шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг хэлбэрээр гаргана гэлээ.

-Амны хаалтны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цагдаа, цэргийн ангиудын оёдлын үйлдвэрийг ашиглаж, амны хаалт оёх,

- Урд хилийн боомтуудыг хааж, уул уурхайн бүтээгдэхүүн гаргахыг түр хугацаанд буюу гуравдугаар сарын 2 хүртэл хориглох,

- Эмнэлэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, ариутгал бодис, нэг удаагийн хэрэгсэл зэрэгт шаардлагатай хөрөнгийг  2020 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар гаргах,

- Эмнэлгийн орны бэлэн байдлыг хангаж ХӨСҮТ, Цэргийн эмнэлэг, Жаргалантын амны сувилал дарааллаар тусгай эмнэлгүүдийг гаргах,

- Замын-Үүд болон Хилийн  бүсэд байгаа баригдаж дууссан эмнэлгийн барилгуудыг яаралтай ашиглалтанд оруулах шийдвэрийг гаргалаа. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ene vnen yumu tsagaan sar neerei xiixgvi biz
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
Нийтлэлчид