Улаанбаатар 1c

ОПЕК-ийн гишүүн орнууд хуралдана

Коронавирусээс шалтгаалан нефтийн эрэлт огцом буурсан тохиолдолд ОПЕК+-ийн орнууд газрын тосны үнийг 50 ам.доллароос буулгахгүйн тулд олборлолтоо танах тухай хэлэлцээрээ сунгах асуудлыг ойрын үед хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 5-6-нд товлосон ОПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг энэ сарын дундуур хийх бололтой. 

Новак коронавирустэй холбоотой нөхцөл байдал дэлхийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдалд их хэмжээгээр нөлөөлөхгүй бөгөөд  нефтийн хэрэглээ энэ онд буурч, өдөрт 150-200 мянган торх бол магадгүй гэж баасан гарагт мэдэгдсэн.

Уулзалтын явцад гишүүн орон тус бүр олборлолтоо хоногт 500 мянган баррелиар багасгахаар тохиролцож магадгүй тухай “Ройтерс” мэдээлж байна. Харин “Wall Street Journal”  зөвхөн Саудын Араб олборлолтоо хоногт нэг сая баррелиар түр хугацаанд танаж магадгүй гэсэн таамаг дэвшүүлэв. Тус улсын Эрчим хүчний сайд Абдул-Азиз бен Салман альСаудын хэлснээр, коронавирусээс болгоомжилсон болгоомжлол  нефтийн үнэд илүү хүчтэй нөлөөлж байгаа ажээ. Харин ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак коронавирустэй холбоотой нөхцөл байдал дэлхийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдалд их хэмжээгээр нөлөөлөхгүй бөгөөд  нефтийн хэрэглээ энэ онд буурч, өдөрт 150-200 мянган торх бол магадгүй гэж баасан гарагт мэдэгдсэн. Түүнчлэн АНУ-ын Эрчим хүчний яам  одоогоор коронвирус эрчим хүчний зах зээлд мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй байна гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид