Улаанбаатар 1c

Коронавирусийн дэгдэлтийн ОРГИЛ ҮЕ эхлээгүй учраас анхаарлаа бүү сулруул

Шинэ коронавирусийн халдвараар дэлхийн хэмжээнд 1018 хүн нас бараад байгааг ДЭМБ-аас мэдээлж, энэ бол зөвхөн “мөсөн уулын орой” гэж хэлж байна. Иймээс улс орнууд тархалтаас сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарал сэрэмжээ улам чангатгахыг зөвлөлөө. Учир нь мөсөн уулын орой хэсэг нь нийт эзэлхүүний 8/1 хувь нь л байдаг. Өөрөөр хэлбэл, ДЭМБ-ын тооцооллоор коронавирусийн тархалт оргил үедээ хүрэх болоогүй аж.

Монголын хууль гурван хоног гэдгийн үлгэрээр хөл хорио назгайрах тийшээ хандлаа.

Манай улс шинэ төрлийн тахалт вирусээс урьдчилан сэргийлж их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг хааж, хөл хорио тогтоогоод 18 хонож байна. Өчигдөр цагаан сарын баярыг цуцлах, хилийн боомтуудыг түр хаах саналыг УОК-оос гаргасан. Түүнчлэн ЭМЯ-наас өдөр бүр мэдээлэл хийж, амны хаалт зүүх, гараа угаах, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх зөвлөмжийг иргэдэд мэдээллийн бүх сувгаар цацаж байна. Чухамдаа ингэж сэргийлж байгаагийн хүчинд 30 гаруй улсад тархаад байгаа вирус манай улсад орж ирээгүй байж мэднэ.

Гэвч сүүлийн үед Монголын хууль гурван хоног гэдгийн үлгэрээр хөл хорио назгайрах тийшээ хандлаа. Өнгөрөгч нэгдүгээр сарын сүүл үетэй харьцуулахад амны хаалт зүүсэн хүмүүс цөөрч, гудамжаар холхих хүмүүс ихсэж, автозамын ачаалал ч хуучин хэвэндээ орж эхэлсэн нь анзаарагдах болов. Үүгээрээ юуг хэлэх гэсэн бэ гэвэл иргэдийн анхаарал өдрөөс өдөрт бага багаар суларч байх шиг. Амралт биш хөл хорио гэсээр байтал оюутан сурагчид ч олон нийтийн газраар явж үзэгдэх нь олширлоо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид