Улаанбаатар 1c

Хилийн зарим боомтуудад хязгаарлалт хийгдсэн

Хилийн боомтуудын үйл ажиллагаатай холбоотой зарим ташаа мэдээлэлд Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж тайлбар хийлээ. Тухайлбал, урд хилийн боомтуудын үйл ажиллагааг бүгдийг нь хаасан, Монгол Улсын иргэдийг гаргахгүй, хятад иргэдийг оруулахгүй байгаа зэрэг мэдээллийг үгүйсгэсэн юм. Тодруулбал, Улсын онцгой комиссын шийдвэр болон Засгийн газрын тогтоолоор хилийн боомтуудад зарим хязгаарлалт хийснийг онцоллоо.

Үүнд:

  • ЗамынҮүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган, Бичигт зэрэг боомтуудын зөвхөн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хувийн хэргээр БНХАУ-д зорчихыг хязгаарласан.
  • БНХАУд суралцдаг, ажилладаг, албан томилолттой, хагалгаанд орох шаардлагатай иргэд болон урд хөршөөр дамжин транзит нислэг хийх гэж байгаа Монгол Улсын иргэдийг хилээр гаргаж байгаа.
  • Гуравдагч улсын иргэдийг чөлөөтэй гаргаж байгаа.
  • Гуравдагч улсаас урд хөршөөр дамжин шууд нислэгээр ирж буй иргэд, манай улсад депломат ажилтай иргэд, тэдний ар гэрийг нэвтрүүлж байгаа гэлээ.

Ташрамд дурдахад, сүүлийн 24 цагийн дотор БНХАУ-ын талаас 634 иргэн хил нэвтрэхэд 625 нь монголчууд байна. Дурдсан хугацаанд БНХАУ руу 388 иргэн гарсан. Үүний дийдэнх нь буюу 342 нь эрдэс баялгийн тээврийн жолооч байгаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид