Улаанбаатар 1c

Суданчууд энхийг сахиулагчдыг улсаасаа гарахыг шаарджээ

Суданы Засгийн газар НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд хандан энэ оны зургадугаар сар гэхэд энхийг сахиулагчдыг Дарфураас гаргахыг шаардсан байна. Харин Африкийн холбооноос Суданы байдал одоо ч тогтворжоогүй гэж мэдэгдээд байгаа юм. Өнгөрсөн оны долдугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж, Дарфурын аюулгүй байдал сайжирсантай холбогдуулан энхийг сахиулагчдын тоог бууруулахаар санал асуулга явуулж, хэрэв дахин эмх замбараагүй байдал болон мөргөлдөөн дэгдэхгүй бол энэ оны зургадугаар сарын 30 гэхэд цэнхэр дуулгатнуудыг тус улсаас гаргахаар болсон юм.  Дарфурт одоогоор НҮБ-ын 5600 цэнхэр дуулгатан тус улсын аюулгүй байдлыг сахин ажиллаж байгаа бөгөөд цэнхэр дуулгатныхаа тоог 4050 болгож бууруулахаар төлөвлөж байгаа аж.

Суданы Ерөнхийлөгч Омар аль-Баширыг хүмүүсийг хоморголон устгасан хэргээр 2008 онд Олон улсын эрүүгийн шүүхэд өгөх шалтгаан болжээ.

Дарфурын мөргөлдөөн үүссэн гол шалтгаан нь нүүдэлчин араб омгууд болон африк тариаланчид хоорондын газрын төлөөх тэмцэл юм. Цөлийг газар тариаланд ашиглаж эхэлсэн нь арабуудыг өмнөд рүү цагаачлахад хүргэж, улмаар цуст мөргөлдөөн дэгдсэн байна. Мөргөлдөөний оргил үе нь 2003 он буюу Өмнөд Дарфурт нефтийн их хэмжээний нөөц илрэх үед эхэлжээ. Сөргөлдөөнд оролцогч талууд нефтийн орлогоос хүртэх эрхтэй гэж шаардах болсон байна. НҮБ-ын мэдээлснээр, мөргөлдөөний улмаас 300 мянга орчим хүн амиа алджээ. Энэ нь Суданы Ерөнхийлөгч Омар аль-Баширыг хүмүүсийг хоморголон устгасан хэргээр 2008 онд Олон улсын эрүүгийн шүүхэд өгөх шалтгаан болжээ. НҮБ-ын Энхийг сахиулах албаны дарга  Жан-Пьер Лакрой Дарфурт тариаланчид болон малчдын хооронд үүссэн хурцадмал байдал одоо ч хэвээр байгаа гэж мэдэгдээд байгаа юм. Дарфурын мөргөлдөөн Ерөнхийлөгч асан Омар аль Баширын үед өрнөсөн бөгөөд энэ үед Нил болон Кордофан мужид ч мөргөлдөөн гарч байсан юм.

Sudan urges UN to withdraw-н зурган илэрц

Омар аль Баширыг өнгөрсөн дөрөвдүгээр сард суудлаас нь түлхэн унагасан. Хэдийгээр 30 гаруй жил Засгийн эрх барьсан Ерөнхийлөгчөө эрх мэдлээс нь буулгасан ч  дотоод улс төрийн болон эдийн засгийн хямралд нааштай өөрчлөлт гарна гэх баталгаагүй, ядуурал, ажилгүйдэл, үндэстэн угсаатан хоорондын харилцаан дахь зөрчил зэрэг олон жилийн турш хуримтлагдсан асуудлууд ойрын хугацаанд шийдэгдэхээргүй байгаа юм.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2019/08/sudan-urges-withdraw-peacekeepers-june-2020-190827044620475.html

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид