Улаанбаатар 1c

Жүжигчин Л.Нурбулан хүнд өвчний улмаас таалал төгсжээ

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Л. Нурбулан таалал төгсчээ. Тэрбээр уушигны буглаа гэх оноштойгоор хүнд хагалгаанд орж, амжилттай болсон ч өвчин нь эргэн сэдэрч БНХАУ-д эмчлүүлж байсан юм. Олон мянган хүүхдэд инээд баясал, аз жаргал бэлэглэдэг байсан түүнд туслах зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сард “Дулаан сэтгэл” хандивын аян өрнүүлж, эмчилгээнд нь сэтгэлийн дэм өгч байсан билээ.

Нэрт алиалагч Латиф агсны хүү, чадварлаг жүжигчин, алиалагч гэдгээр нь монголчууд  түүнийг хүндлэн дурсах болно.

Талийгаачийн гэр бүл, төрөл садан, найз нөхөд, үзэгч олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • eeee yaj bgan we
    2020 оны 02 сарын 12
  • haramsaltai yumaa
    2020 оны 02 сарын 12 | Хариулах
    • eeee yaj bgan we
      2020 оны 02 сарын 12
Нийтлэлчид